Хүүхдийн асрамж халамжийн үйлчилгээний өнөөгийн байдал

Хүүхдийн асрамж халамжийн үйлчилгээний өнөөгийн байдал

Асрамж, халамжийн төвийн эрх зүйн зохицуулалт :

  • Нийгмийн халамжийн тухай хуулинд :

3.1.9 асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл, садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асрагаа шаардагдах ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн түүнчлэн хүнд нөхцөлд байгаа хүүхдийг байршуулан хоол, хувцас, эмнэлэг, соёл, ахуй, сэтгэл зүй, асрагаа сувилахуйн үйлчилгээ үзүүлэх, тэдний амьдралын хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, хууль ёсны эрх ашгийг хууль тогтоомжид заасны дагуу хамгаалах үйл ажиллгааг "төрөлжсөн асрамжийн үйлчилгээ" гэнэ.

  • 8.2 Нийгмийн халамжийн болон төрөлжсөн асрамжийн үйлчилгээний байгууллагын үлгэрчилсэн дүрмийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
  • 8.3 Иргэн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага нийгмийн халамж, асрамжийн үйл ажиллагаа эрхэлж болно.
  • 8.4 Энэ хуулийн 8.3т заасан иргэн, байгууллагыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэж, гэрчилгээ олгоно. Тэдгээрийн нийгмийн халамж, асрамжийн үйл ажиллагааны зардлыг орон нутгийн төсөв, халамжийн сангаас гэрээний үндсэн дээр хэсэгчлэн буюу бүрэн санхүүжүүлж болно.
  • 29.1 Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамруулах тухай шийдвэрийг нийгмийн халамж үйлилгээний байгууллагын саналыг үндэслэн аймаг, дүүргийн Засаг дарга гаргана.
  • 30.2 Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний стандартыг Стандартчиллын төв байгууллага батална. Хүүхдийн асрамж, халамж, хамгааллын үйлчилгээнд тавих нийтлэг шаардлагыг MNS 5852:2008 МУ-ын стандартыг Стандарчилал, хэмжил зүйн үндэсний төвөөс 2008 онд баталж 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулинд :

  • 14.2 Хүүхэд нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэн нь төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авна.
  • Хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх журам, асрамжийн байгууллагын жишиг дүрмийг нийгмийн хамгаалалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
  • "Хүүхдийн асрамж, халамж, хамгааллын үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага"-д: Зайлшгүй асрамж, хамгааллын үйлчилгээ авах шаардлагатайг сум,хорооны Засаг даргын дэргэдэх Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлын шийдвэрээр тогтоож, аймаг, дүүргийн Засаг дарга нар захирам гаргана.

Хүүхдийн асрамж, халамжийн төвд хамрагдах хүүхдийн тоо

Улсын хэмжээнд нийт 38 асрамж, халамжийн төвд нийт 1103 хүүхэд асруулж, өдрийн үйлчилгээний 7 төвд 168 хүүхэд 2011 оны 2 сарын мэдээ халамжлуулж байна. Сард дунджаар 40-50 хүүхэд гэр бүлдээ буцаж мөн тооны хүүхэд хүүхдийн асрамж, халамжийн газруудад шинээр нэмэгдэж ирдэг байна. Нийт асрамж, халамжийн төвийн 84 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай байна.

Асрамжийн төвийн санхүүжилтийн байдал

Асрамжийн газар асруулж буй хүүхдүүд насны бүтцээр

Асрамжийн газар асруулж буй хүүхэд, нас, хүйсээр

Асруулагчдийн байдал

Төрөлжсөн асрамжийн газрын ажиллагсдын байдал

"Хүүхдийн асрамж, халамж, хамгааллын үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага" MNS 5852:2008 МУ-ын стандартад :

  • 5.1.10 Мэргэжлийн боловсон хүчихтэй байна.
  • 5.1.11 Тухайн байгууллагын удирдлага нь Монгол Улсын иргэн байна.
  • 5.1.12 Байгууллагын ажилтнуудын 80-иас доошгүй хувь Монгол Улсын иргэн байна.
  • 10.1.7 "Асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа 3 хүртэлх насны хүүхэд тутамд, 4 ба түүнээс дээш насны 5 хүүхэд тутамд нэг асрагч буюу сувилагч байна" гэж заасан байна.

Хүүхдийн асрамжийн төвүүд

 

 

Асрамжийн газрын төсвийг бүрдүүлэх зарцуулах, түүнд хяналт тавих журам

Асрамжийн газрын төсвийг бүрдүүлэх зарцуулах,

түүнд хяналт тавих журам

Нэг. Нийтлэг үндэслэл

Нийгмийн халамжийн тухай хууль, төрөлжсөн асрамжийн үйлчилгээний хөтөлбөр, Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэн ажиллах, асрамжийн газрын төслийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих үйл ажиллагааг энэхүү жцурмаар зохицуулна.

Асрамжийн газрын төсвийн хөрөнгө нь Нигймийн халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд зориулагдана.

Асрамжийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах үүргийг асрамжийн газрын дарга, нягтлан бодогч нар хариуцан гүйцэтгэнэ.

Асрамжийн үйлчилгээний зардлын төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалтанд хяналт тавих асуудлыг Улсын болон орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллага, Үндэсний аудитын байгууллага, нийгмийн халамжийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцна.

Хоёр. Төсвийн бүрдүүлэлт

2.1 Асрамсжийн газрын төсвийн хөрөнгө нь дор дурьдсан эх үүсвэрээс бүрдэнэ.

2.1.1 Тухайн төсвийн жилд асрамжийн газрын үйл аижллагаанд зарцуулахаар улсын төсвөөс олгосон хөрөнгө

2.1.2 Тухайн төсвийн жилд сарамжийн газрын үйл ажиллагааны зардалд зарцуулахаар орон нутгийн төсвөөс олгосон хөрөнгө

2.1.3 Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон хөрөнгө

2.1.4 Асрамжийн газрын төсвийн оны эцсийн зарцуулагдаагүй үлдэгдэл

2.1.5 Асрамжийн үйлчилгээнд шууд зоирулалтаар өгсөн олон улсын байгууллага гадаад орнуудаас өгсөн хандив, тусламж

2.1.6 Аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэдээс асрамжийн үйлчилгээний зориулалтаар олгосон хандив, тусламж

2.1.7 Төлбөртэй асрамжийн үйлчилгээнд төлсөн төлбөр

2.1.8 Асрамжийн үйлчилгээнд хэрэгжсэн, хамрагдсан төсөл, хөтөлбөрөөс олсон хөрөнгө

2.1.9 Асрамжийн газрын үйл ажиллагааны өөрийн орлого, /туслах аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээ рэхлэх/

2.1.10 Бусад эх үүсвэр

Гурав. Төслийн төлөвлөлт, санхүүжилт

3.1 Асрамжийн газрын төсвийн хөрөнгийг дараах байдлаар төлөвлөнө

3.1.1 Асрамжийн газар нь дараагийн санхүүгийн жилд шаардагдах хөрөнгийн хэмжээг асрамжийн байнгын үйлчилгээнд хамрагдах хүний тоо ажиллагсадын батлагдсан орон тоо, нэг асруулагчид ноогдох үйлчилгээний зардлын норм, норматив, стандартыг үндэслэн төсвөө төлөвлөж 3.20-ны дотор нийгмийн халамжийнасуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

3.1.2 Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь төсөвт тусгах саналыг хянаж амжиргааг дэмжих сангийн хөрөнгөд оруулж 4.5-ны дотор санхүү төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэн улсын төсөвт тусган батлуулна.

3.1.3 Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь улсын төсвөөс аймаг, дүүргийн асрамжийн газруудад олгох төсвийн хуваарийг улирал, мараар гаргаж төрийн санд хүргүүлнэ.

3.1.4 Төрийн сан нь улсын төсвөөс олгох хөрөнгийг батлагдсан хуваарийн дагуу асрамжийн газруудад сар бүр олгоно.

3.1.5 Асрамжийн газруудад сар бүр олгох санхүүжилтийн хуваарт өөрчлөлт оруулах асуудлыг нигймийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны айгууллагын зөвшөөрлын дагуу шийдвэрлэнэ.

3.1.6 Асрамжийн үйлчилгээнд зориулан орон нутгийн төсвөөс олгох хөрөнгийг орон нутгийн төрийн сан улирал, сараар хувиарлан олгоно.

3.1.7 Асрамжийн үйлчилгээнд шууд зориулалтаар өгсөн олон улсын байгууллага, гадаад орнуудын боон аж ахун нэгж, төрийн бус байгууллага, иргэдээс олгосон хандив, тусламжийн мөнгөн хөрөнгийг касс, харилцах дансанд, биет хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн үнээр үнэлэн няравын орлогод авч, данс бүртгэлд тусган санхүүжилтэнд тооцно.

3.1.8 Үйлчлүүлэгчийн асрамжийн газарт асруулж байх хугацаанд төрсөн хүүхдийн ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, коллежид суралцах хугацааны төлбөрийг тухайн асрамжийн газар нь хариуцаж, хандив, тусламж, төрийн сангийн зээлд хамруулах, асрамжийн газрын төсөвт оруулах арга хэмжээ авна.

Дөрөв. Төсвийн зарцуулалт

4.1 Асрамжийн газрын үйл ажиллагааны зардалд зарцуулах хөрөнгийг Нийгмийн халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан зардлын норматив, эд хөрөнгийн эдэлгээний хугацаа болон төрөлжсөн асрамжийн үйлчигээний стандартуудын шаардлага хангасан дор дурдсан үйлчилгээнд зарцуулна.

4.1.1 Хүнсний эрүүл ахуйн шаардлаг хангасан хоол хүнс

4.1.2 Улирлын онцлогт тохирсон 3 ээлжийн хувцас

4.1.3 Эмнэлгийн үйлчилгээ, шаардлагатай эм

4.1.4Клиникийн эмнэлэгт эмчлүүлэх үйлчлүүлэгчийн замын зардал, эмчилгээ, шинжилгээний төлбөр

4.1.5 Ариутгал халдваргүйжүүлэлт

4.1.6 Ариун цэврийн хэрэглэл

4.1.7 Хичээлийн хэрэглэл

4.1.8 Протез, ортопедийн үнийн хөнгөлөлт

4.1.9 Хатуу зөөлөн эдлэл

4.1.10 Нас барсан үйлчлүүлэгчийг оршуулах

4.1.11 Үйл ажиллагааны зардал /цалин, цахилгаан, халаалт, цэвэр, бохир ус, бичиг хэрэг, албан томилолт, холбоо, нормын хувцас, шимтгэл, шатхуун, конторын тавилга, тоног төхөөрөмж/

4.1.12 Асруулагчийн хөгжлийн ажиллагааны зардал /нийгэм соёлын үйлчилгээ, үдэшлэг, уулзалт, урлаг, уран сайхан, аялал зугаалга, номын сан, радио, телевиз үзүүлэх, оньсон болон хөлөгт тоглоом тоглуулах, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг үйлчлүүлэгчдийн чөлөөт цагийн арга хэмжээ/

4.1.13 Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх /асруулагчдын эрүүл мэнд, чадавхид тохирсон цаасан цэцэг, дугтуй наах, таөмс, хүнсний ногоо тариалах, мал маллах, байр талбайн цэвэрлэгээ, тохижилт хийх зэрэг хөдөлмөрийн сэргээн засалтын үйл ажиллагаанд оролцуулах/

4.1.14 Асруулагчдийг нийгэмшүүлэх зардал

4.1.15 Асрамжийн үйлчилгээг сайжруулахад зориулсан хөрөнгө оруулалт

4.1.16 Хүний нөөцийг чадавхжулах ажиллагсдын мэдлэг мэргэжлийг эзэмшүүлэх

4.1.17 Үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын зардал

4.1.18 Үндсэн хөрөнгийн урсгал засвар

4.1.19 Хөрөнгийн даатгал, татвар төлбөр

4.1.20 Үйлчлүүлэгчийн асрамжийн газарт асруулж байх хугацаанд төрсөн хүүхдийн ерөнхий боловсролын болон их дээд сургууль, коллежид суралцах хугацааны төлбөр

4.1.21 Төсвийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулахыг хориглоно

Тав. Төсвийн хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавих, тайлагнах

5.1 Асрамжийн үйлчилгээ тогтоосон хугацаанд, стандартын шаардлагын дагуу явагдаж байгаа эсэхэд аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага хяналт тавина.

5.2 Асрамжийн үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн хэмжээг тодорхойлох, батлуулах, хувиарлах, салбарын дотоод хяналт тавих үүргийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.

5.3 Асрамжийн газруудын үйл ажиллагаа, төсвийн зарцуулалтанд мэргэжлийн хяналтын болон аудитын газар, нийгмийн халамжийн улсын байцаагч эрх хэмжээнийхээ хүрээнд тус тусын хяналтыг тавина.

5.4 Асрамжийн газрын төсвийн орлого зарлагын улирлын тайланг асрамжийн газрын дарга тухайн улирлын дараа сарын 25-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгуулагад ирүүлнэ.

5.5 Нийгмийн халмжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь асрамжийн газруудын төсвийн орлого, зарлагын улирлын тайланг тухайн улирлын дараа сарын 20-ны дотор, жилийн эцсийн нэгдсэн тайланг дараа оны 3 дугаар сарын 1-ний дотор тус тус гаргаж санал дүгнэлтийн хамт нийгмийн хамгааллын болон санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Ахмад настны асрамжийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага

Ахмад настны асрамжийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага

2011 оны 04-р сарын 24, Нийтэлсэн Munkhzul

Стандартчилал, Хэмжил зүйн Үндэсний Зөвлөлийн 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор батлав.
Энэхүү стандарт 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчинтэй.
Энэ стандартын бүх шаардлагыг заавал мөрдөнө.
1 Зорилго
Ахмад настанд зориулсан асрамжийн үйлчилгээний бүтэц, үйл ажиллагааг үнэлэхэд оршино.
2 Хэрэглэх хүрээ
Ахмад настанд асрамжийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага, нэгжийг зохион байгуулах, үйл ажиллагааг үнэлэх, магадлан итгэмжлэхэд хэрэглэнэ.
3 Норматив ишлэл
Энэхүү стандартад иш татаж хэрэглэсэн дараах баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн албан ёсны эх материалыг баримтална.

  • Эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдлүүд MNS 4621

• Барилга байгууламжид ногоон байгууламжийн ойртох зай хэмжээ MNS     1140
• Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, ажлын байрны орчин, эрүүл ахуйн шаардлага MNS 4990
• Ахуйн болон түүнтэй адилтгах цахилгаан багажны аюулгүй байдал.      Угаалгын машинд тавих нэмэлт шаардлага, шалгах арга MNS (IEC) 456
• Ахуйн болон түүнтэй адилтгах цахилгаан багажны аюулгүй байдал. Цахилгаан индүүнд тавих нэмэлт шаардлага, шалгах арга MNS (IEC) 335-2-3

  • Рашаан сувиллын бүтэц үйл ажиллагаа. Ерөнхий шаардлага MNS 5232
  • Эрүүл мэндийг хамгаалах технологи. Өрхийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5292
  • Амралтын газрын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага MNS 5374

• Хүнсний барааны агуулах, Техникийн ерөнхий шаардлага MNS 5364
• Эрүүл мэндийг хамгаалах технологи. Сумын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5082

  • Хоолны газрын ангилал, зэрэглэл. үндсэн шаардлага MNS 4946
  • Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын үйл ажиллагаа MNS 5455
  • Хүүхдийн асрамж, халамж, хамгааллын үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 5852

• Standards and Guidelines for Residential Aged Care Services Manual - Standards, Copyright 2000
• NASW , Standards for Social work Case Management, Copyright 2004

MNS 5823:2008
2
• Standards and Guidelines for residential Aged Care Services Manual, Copyright 2000

4 Нэр томьёо ба тодорхойлолт

 4.1 Ахмад настан
60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй Монгол улсын иргэн
4.2 Ахмад настны асрамжийн үйлчилгээ
Асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл, садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардагдах ахмад настныг байршуулан хоол, хувцас, эмнэлэг, соёл, ахуй, сэтгэл зүй, асаргаа сувилгаа, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх, тэдний амьдралын хэвийн нөхцлийг бүрдүүлэх, хууль ёсны эрх ашгийг хууль тогтоомжид заасны дагуу хамгаалах үйл ажиллагаа
4.3 Ахмад настны асрамжийн газар (цаашид асрамжийн газар гэх)
Ганц бие, бие даан амьдрах чадваргүй, асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл садангүй бөгөөд байнгын эмчилгээ, асаргаа болон амьдралын чанарыг дээшлүүлэх үүднээс тэдний хувийн онцлогт тохирсон хөгжлийн болон асрамжлах үйлчилгээ үзүүлдэг, үйлчлүүлэгчийн түр болон урт хугацаатайгаар амьдрахад зориулагдсан биеэ даасан нэгж, байгууллага
4.4 Ахмад настны асрамжийн газрын үйлчлүүлэгч
Тэжээн тэтгэх хүүхэд, төрөл, садангүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие, эсвэл тэжээн тэтгэх үүрэгтэй этгээд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх чадваргүй болох нь тогтоогдсон бөгөөд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй, харьяа нутаг дэвсгэрийнхээ Амьжиргааг дэмжих зөвлөлийн үнэлгээгээр асрамжийн газарт амьдрах нь тогтоогдсон ахмад настан
4.5 Асрамжийн газрын ажилтан
Асрамжийн газрын ажил үйлчилгээг стандартын дагуу гүйцэтгэхээр мэргэжлийн байгууллагад бэлтгэгдсэн эрүүл мэндийн болон нийгмийн салбарын бакалавраас доошгүй цолтой ажилтнууд
4.6 Асрамжийн газрын үйлчлэгч ажилтан
Үйлчлүүлэгчид дэмжлэг үзүүлэх замаар тэдний ур чадварыг нэмэгдүүлэх, хөгжүүлэхээр мэргэшсэн ажилтан
4.7 Хувь хүнд чиглэсэн асаргаа
Хувь хүний асаргаа нь хувь хүн ганцаараа бие даан хийж чадахгүй биеийн бодит хэрэгцээнд туслах үйлчилгээ. Энэ үйлчилгээг хүнд хэлбэрийн өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлнэ.
4.8 Сувилахуйн асаргаа
Сувилахуйн асаргаа нь эрүүл мэндийн зөвшөөрөгдсөн лиценз бүхий ажилтнаас тухайн үйлчлүүлэгчид үзүүлэх эрүүл мэндийн мэргэжлийн үйлчилгээ
4.9 Нөхөн сэргээх үйлчилгээ
Ахмад настны хязгаарлагдмал чадамжийг үйл ажиллагааны болон бие даасан, бусдын хамааралгүй байх хамгийн боломжит дээд түвшинд хүргэх үйлчилгээ

4.10 Хөгжлийн ажиллагаа
Үйлчлүүлэгчийн амьдралын мөн чанарыг дээшлүүлэх, сонирхолтой болгох зорилгоор чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх, чадавхийг хадгалах, хөгжүүлэх үйл явц
4.11 Хөгжлийн төлөвлөгөө
Үйлчлүүлэгчийн ирээдүйн зорилтыг хангахад чиглэсэн урт хугацааны үйл ажиллагааг төлөвлөж, үйлчлүүлэгч болон нийгмийн ажилтны хооронд хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичиг
5 Ахмад настны асрамжийн газарт тавих ерөнхий шаардлага
5.1 Нийгмийн халамж, хамгааллын чиглэлээр 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлсэн, баталгаат санхүүжилттэй, хуулийн этгээд байх (төрийн болон ТББ, хувийн хэвшил)
5.2 Үйлчлүүлэгчдэд зориулсан үйлчилгээг хүргэх зориулалт бүхий урт хугацаанд ашиглаж болох боломжийг гэрээний нөхцлөөр хангасан түрээсийн байр, эсвэл өөрийн өмчийн байртай байх
5.3 "Ажлын байрны дүгнэлт"-ийг гаргуулсан байх
5.4 Мэргэжлийн зохих хүний нөөцөөр хангагдсан байх
6 Удирдлага, бүтэц, зохион байгуулалт
6.1 Асрамжийн газрын удирдлагын ерөнхий зарчим
6.1.1 Асрамжийн газар нь өөрийн үндсэн зорилгыг биелүүлэх, асрамж үйлчилгээний чанарыг хангахад чиглэсэн үр дүнтэй, үр ашигтай үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий удирдлагын бүтэцтэй байна.
6.1.2 Асрамжийн газар нь удирдах бүтцээ зохих хууль тогтоомжийн дагуу сонгох буюу томилж, эрх зүйн хувьд баталгаажуулсан байна.
6.1.3 Асрамжийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг асрамжийн газрын буюу асаргаа үйлчилгээний багийн ахлагч удирдан зохицуулж, зохион байгуулна.
6.1.4 Улсын ба хамтарсан өмч бүхий асрамжийн газрын удирдлагын менежментийн багийг Халамжийн асуудал эрхэлсэн Төрийн үйлчилгээний төв байгууллагаас олгосон магадлан итгэмжлэлийг үндэслэн тухайн орон нутгийн Нийгмийн Халамжийн асуудал эрхэлсэн байгууллага хамтын ажиллагааны гэрээнд үндэслэн зохих эрхийг олгоно.
6.2 Асрамжийн газрын удирдлагын чиг үүрэг
6.2.1 Удирдлага нь асруулагчдын асаргаа, үйлчилгээ, эрүүл мэндийн, санхүүгийн, хүний нөөцийн, эрсдлийн, гадаад харилцаа, хамтын ажиллагааны, хяналт, үнэлгээний гэсэн чиг үүргүүдийн хүрээнд үйл ажиллагааг зохион байгуулан ажиллана.
6.2.2 Асрамжийн газрын удирдлага нь зохих байгууллагаас олгосон магадлан итгэмжлэлийг үндэслэн өөрийн байгууллагын үндсэн дүрэм болон бусад холбогдох эрхийн акт, стандартуудад үндэслэн бүхий төрлийн ажил үйлчилгээг эрхлэн явуулах журам, аргачлалуудыг боловсруулан, тэрхүү журам аргачлалын хүрээнд үйл ажиллагааны байнгын төлөвлөлттэй, гүйцэтгэлийн хяналт үнэлгээтэй ажиллана.
6.3 Санхүүгийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт
6.3.1 Улсын төсвийг хэмнэхэд дэмжлэг болох үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд нийцсэн санхүүжилтийн хандив тусламж, гадаад, дотоодын янз бүрийн эх үүсвэртэй өмчийн төрөл бүрийн хэлбэр дээр суурилсан асрамжийн үйлчилгээг энэхүү стандартын хүрээнд зохион байгуулж болно.
6.3.2 Ахмад настны асрамжийн үйлчилгээ нь Нийгмийн халамжийн тухай хуульд заагдсан нийгмийн бүлэгт үйлчилгээ үзүүлэх нөхцөлд үнэ төлбөргүй байна.

6.3.3 Асрамжийн газрууд нь санхүү бүртгэлийн хууль дүрмийн хүрээнд санхүүгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрх бүхий хүний нөөцтэй байна.
6. 4 Асрамжийн газрын бүтэц, зохион байгуулалт
6.4.1 Ахмад настны асрамжийн газар нь үйлчлүүлэгчид зориулсан хэрэгцээт бүхий л төрлийн үйлчилгээг тэдгээрийн хэрэгцээнд тулгуурлах зарчмаар зохион байгуулна.
6.4.2 Үйлчлүүлэгчдэд зориулж дараах үндсэн үйлчилгээг үзүүлнэ.

  •  Хэрэгцээнд тулгуурласан хөгжлийн үйл ажиллагаа
  •  Нөхөн сэргээх, эрүүл мэндийн анхны тусламж үйлчилгээ
  •  Хэвтрийн асруулагчийн асаргаа, сувилгаа
  •  Хоол хүнс, хувцас хэрэглэлээр хангах
  •  Бусад нийтлэг үйлчилгээ

- Харуул хамгаалалт
- Угаалга, ахуйн
- Холбоо харилцаа
6.4.3 Ахмад настны асрамжийн газар нь өөрийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах дараах нэгжтэй байна.
- Санхүү, маркетингийн
- Эрүүл мэнд, нөхөн сэргээлтийн үйлчилгээний
- Асаргаа, үйлчилгээний
- Хөгжлийн болон олон нийтийн ажлын
- Гал тогоо (ажилчид болон үйлчлүүлэгчдэд)
- Цэвэрлэгээ, үйлчилгээ
- Угаалга, aриутгал
6.4.4 Дээрх үйлчилгээ нь тухайн ахмад настны хэрэгцээ сонирхолд тулгуурлан боловсруулагдсан үйлчлүүлэгчийн хөгжлийн төлөвлөгөө, асаргаа үйлчилгээний төлөвлөгөөний дагуу явагдана.
6.4.5 Асрамжийн газрын ажиллах хүчин чадал

  • Хамгийн бага норматив нь -30 хүртэл ортой - I зэрэглэлийн
  • Дундаж норматив нь - 60 хүртэл ортой - II зэрэглэлийн
  •  Дээд норматив нь - 60-аас дээш ортой - III зэрэглэлийн ангилалаар ажиллана.

6.5 Хүний нөөц
6.5.1 Асрамжийн газрын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлж, боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, тухайн мэргэжлээр дадлагажуулах, хөгжүүлэх, тасралтгүй сургах хүний нөөцийн хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллана.
6.5.2 Асрамжийн газарт ажиллаж буй ажилтан тус бүр нь гүйцэтгэвэл зохих мэргэжлийн ба мэргэжлийн бус үйл ажиллагааг нь бүрэн хэмжээгээр тусгасан ажлын байрны тодорхойлолттой байх ба ажлын байрны тодорхойлолтыг зохих ёсоор баталгаажуулсан байна.
6.5.3 Асрамжийн газрын хүний нөөцийн бүрэлдэхүүнийг энэхүү стандартын 6.4.3 -т заасан ажлын байрны бүтцийн дагуу асрамжийн газарт заавал байх орон тоог дараах байдлаар бүрдүүлж ажиллана. Үүнд:

  • Захирал, санхүүч, нярав, техникийн ажилтан, нөхөн сэргээлтийн эмч тус бүр - 1 байх
  • Нийгмийн ажилтан 1, 2 дугаар зэрэглэлийн асрамжийн газарт - тус бүр 1 байх, 3 дугаар зэрэглэлийн асрамжийн газарт -2 байх
  • Эрүүл мэндийн ажилтан 1дүгээр зэрэглэлийн асрамжийн газарт -1 байх, 2 дугаар зэрэглэлийн асрамжийн газарт 2 байх, 3 дугаар зэрэглэлийн асрамжийн газарт - 3 байх
  • Үйлчлэгч ажилтан 1 дүгээр зэрэглэлийн асрамжийн газарт -2 байх, 2 дугаар зэрэглэлийн асрамжийн газарт -3 байх, 3 дугаар зэрэглэлийн асрамжийн газарт -4 байх
  • Тогооч 1 дүгээр зэрэглэлийн асрамжийн газарт -1 байх, 2, 3 дугаар зэрэглэлийн асрамжийн газарт - тус бүр 2 байх
  • Туслах ажилтан 1,2 дугаар зэрэглэлийн асрамжийн газарт - тус бүр 1 байх, 3 дугаар зэрэглэлийн асрамжийн газарт -2 байх
  • Харуул хамгаалалтын ажилтан зэрэглэл тус бүрт 4 байх

6.6 Ажилтнуудын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл
6.6.1 Асрамжийн газарт ажиллаж буй мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх нийгмийн ажилтан болон эрүүл мэндийн ажилтнууд нь тухайн чиглэлийн зохих байгууллагаар итгэмжлэгдэн зохих мэргэжлийн үйл ажиллагааг явуулах эрх бүхий лиценз зөвшөөрлийг авсан байна.
6.6.2 Ажилтны ёс зүйн хувьд асрамжийн газарт ажиллаж буй ажилтнуудын хувьд өөрийн үзүүлж буй үйлчилгээ тус бүрийн, мэргэжлийн онцлогт тохирсон ёс зүйн өндөр зарчмын баримталж ажиллах бөгөөд Нийгмийн халамжийн тухай хуульд заасан ёс зүйн шаардлагыг баримталж ажиллана.
7 Асрамжийн газрын үндсэн үйлчилгээ
7.1 Асрамжийн газар дахь хөгжлийн ажиллагаа
7.1.1 Асрамжийн газрын хөгжлийн ажиллагаа нь асрамжийн газрын үйлчлүүлэгчдэд хүргэх үндсэн үйл ажиллагаа байх бөгөөд энэ талаар байгуулага нь өөрийн гэсэн өвөрмөц төлөвлөгөө, баримтлах үндсэн чиг бодлого, журамтай байна.
7.1.2 Олон нийтийн арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулах энэ чиглэл нь тус байгууллагын үйл ажиллагааны стандартын нэг иж бүрдэл хэсэг нь болно.
7.1.3 Хөгжлийн ажиллагааг нөхцөл байдлын үнэлгээнд тулгуурлан үйлчлүүлэгч тус бүрт зориулсан тусгай хөгжлийн төлөвлөгөөны дагуу зохион байгуулж ажиллана.
7.1.4 Асрамжийн газарт зохион байгуулагдах хөгжлийн ажиллагаа нь 1 дүгээр хавсралтын дагуу хийгдэнэ.
7.1.5 Асрамжийн газарт зохиогдох олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд шаардлагатай ширээ, сандал, телевизор, гар угаагуур, шатар даам, спортын хэрэглэл, гар бөмбөг, сагсан бөмбаг, одон бөмбөгийн ширээ хэрэглэл, бүтээлийн самбар, номын сан, хөгжим хэрэгсэл, дархан мужааны энгийн багаж, оёдлын машин зэрэг тоног төхөөрөмжтэй байна.
7.2 Асрамжийн газар дахь асаргаа, сувилгаа, нөхөн сэргээх үйлчилгээ
Асрамжийн газрын ажил үйлчилгээний стандартуудын нэг иж бүрэлдэхүүн үйлчилгээ нь асаргаа сувилгааны үйлчилгээ байх бөгөөд энэ чиглэлээр мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагын бусад төрөлжсөн стандартуудыг мөрдөж ажиллана.
7.3 Асаргааны төрөл хэлбэр
Асрамжийн газар дахь асаргаа сувилгаа нь дараах төрөлтэй байна.

  • Хувь хүнд чиглэсэн асаргаа
  •  Сувилахуйн асаргаа (Тус үйлчилгээг үзүүлэхдээ Эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдлүүд MNS 4621 стандарт, сувилахуйн бусад холбогдох стандартуудыг баримталж ажиллана)

7.4 Нөхөн сэргээх үйлчилгээ
7.4.1 Асрамжийн газар нь үйлчлүүлэгчид байнгын нөхөн сэргээх үйлчилгээг зохион байгуулж ажиллана.
• Хувь хүний хэрэгцээнд чиглэсэн нөхөн сэргээлт алдагдсан чадамжийг нөхөн орлуулах болон сайжруулахад чиглэсэн нөхөн сэргээлт
7.4.2 Асрамжийн газрын нөхөн сэргээлтийн өрөөнд ширээ, сандал, чулуун зам, давсан зам, гар угаагуур, сунгалтын вандан, гудас, иллэгийн ор, жижиг гантелууд,

суртачилгааны самбар, гүйлтийн зам, утлагын аппарат, даралтын аппарат, бумба, багаж тоноглол, хэрэгсэлийн шүүгээ зэрэг тоног төхөөрөмж байна.
8 Асрамжийн газрын бусад үйлчилгээ
8.1 Асрамжийн газрын гал тогоо, хоол хүнсний үйлчилгээ
8.1.1 Асрамжийн газрын гал тогооны технологийн урсгалыг зөв зохион байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, төрөлжсөн зориулалтын агуулахтай байна.
8.1.2 Хоолны газрын ангилал, зэрэглэл. Үндсэн шаардлага MNS 4946 стандартыг баримтлан ажиллана.
8.1.3 Хоолны газар нь баталсан жор технологийн дагуу бэлтгэсэн эрүүл ахуйн шаардлага хангасан үйлчлүүлэгчдэд тохирсон хоолоор үйлчилнэ.
8.1.4 Үйлчлүүлэгчийн хоногт хэрэглэх хоолны илчлэг, орц, нормыг баримтлан ажиллана.
8.1.5 Асрамжийн газрын үйлчлүүлэгчдийн хоолны цэсийг зохиох ажилд тэдгээрийг оролцуулдаг тогтолцоог бий болгож, хоолны орц, норм, илчлэгийн талаар үйлчлүүлэгчдэд байнга мэдээлэл өгч байх
8.2 Асрамжийн газрын үйлчлүүлэгчийн хувцас хэрэглэлийн үйлчилгээ
8.2.1 Асрамжийн газрын үйлчлүүлэгч нь жилийн дөрвөн улирлын хувцсаар хангагдсан байна.
8.2.2 Үйлчлүүлэгчдийн хувцас хэрэглэлийн хангамжийг хийхдээ үйлчлүүлэгчдээс нийгмийн ажилтантай хамтран хийсэн хувцас хэрэглэлийн хэрэгцээний үнэлгээг үндэслэн хувцас олголтын зохион байгуулна.
8.2.3 Хувцас олголтын хугацаа нь тухайн улирал эхлэхээс 15 хоногийн өмнө олгогдсон байхаар зохион байгуулагдана.
8.2.4 Хувцас хэрэглэл олголтын үйлчилгээг тусгай журмаар зохицуулна.
8.3 Хатуу зөөлөн эдлэлийн хангалт, үйлчилгээ түүний ашиглалт
8.3.1 Үйлчлүүлэгчид, ажилчдын тав тухыг хангасан, цэвэрлэж ариутгах боломжтой чанартай материалаар хийсэн хатуу, зөөлөн эдлэл, тавилгаар хангасан байна.
8.3.2 Үйлчлүүлэгчийн орны гудас, матрац нь орны хэмжээнд тохирсон, ноосон буюу хөвөнтэй материалаар хийсэн хөнжилтэй байна.
8.3.3 Үйлчлүүлэгчийн цагаан хэрэглэлийг хөвөн цаасан даавуугаар хийнэ.
8.3.4 Цагаан хэрэглэл, зөөлөн эдлэлийн ашиглалтын хугацаа, хангалтыг журамд заасны дагуу мөрдөнө.
8.3.5 Нөөцийн цагаан хэрэглэлийг хадгалах өрөө, тавиур бүхий шүүгээтэй байна.
8.4 Угаалга
8.4.1 Үйлчлүүлэгчийн цагаан хэрэглэл, хувцас, ажилчдын ажлын хувцсыг угаах төвлөрсөн угаалгын газар ажиллах ба урсгалыг (цэвэр, бохир) зөв зохион байгуулсан байна.
8.4.2 Угаалгын нунтаг, саван, ариутгалын бодис, материал болон бусад зүйлсийг хадгалах тусгай савтай байна.
9 Асрамжийн газрын барилга байгууламж, орчны эрүүл ахуйн шаардлага
9.1 Асрамжийн газрын барилга нь байгалийн үзэгдэлд тэсвэртэй, аянга зайлуулагч газардуулгатай байна.
9.2 Барилгын цонх, хаалга бүрэн ажиллагаатай, түгжээтэй, хөшигтэй байна.
9.3 Барилгын дээвэр ба гадна хана нь ус нэвтэрдэггүй, дотор тал нь агаар чийгний нөлөөллөөс хамгаалагдсан байх ба барилгын засварыг жил тутамд хийнэ.

9.9 Асрамжийн газрын орчны эрүүл ахуйн шаардлага
9.9.1 Орон сууц, гэр хорооллоос 50 метр, үйлдвэрийн барилга байгууламжаас 500 метр алслагдсан зайд байрлана.
9.9.2 Асрамжийн газрын барилга байгууламж нь барилгын суурийн талбайг оролцуулахгүйгээр 1 га-гаас багагүй эдэлбэр газартай байна.
9.9.3 Орчны агаарын бохирдлыг багасгах, уур амьсгалын сөрөг нөлөөллөөс хамгаалах, үйлчлүүлэгчийн сэтгэл зүйд таатай орчин бүрдүүлэх, асрамжийн газрын орчны экологийн нөхөн сэргээлтийг сайжруулах зорилгоор эдэлбэр газрын 60 хувиас багагүй талбайд ногоон байгууламжтай байна.
9.9.4 Ногоон мод, бутыг "Барилга байгууламжид ногоон байгууламжийн ойртох зай, хэмжээ" MNS 1140 стандартын дагуу тарина.
9.9.5 Зүлэгжүүлээгүй хэсгийг үйлчлүүлэгийн тав тухыг хангахуйцаар тохижуулж, сандал, хогийн сав зэргийг 50 метр тутамд байрлуулана.
9.9.6 Машины зогсоолын талбайтай байна.
9.9.7 Асрамжийн газрын орчны талбайг иж бүрэн гэрэлтүүлгээр хангана.
9.9.8 Асрамжийн газрын тусгай хог хаягдлын талбайтай байж халдваргүйтэл хийж, зохих журмын дагуу устгах ба хатуу хог хаягдлыг түр агуулах тагтай савтай байна.
9.9.9 Эмчилгээ, үйлчилгээний үндсэн өрөө, хонгил нь байгалийн болон ердийн гэрэлтүүлэг, өрөөний хаяг, чиглэл заасан тайлбартай байна.

9.10 Үйлчлүүлэгчийн өрөө, тасалгааны дулааны эрүүл ахуйн шаардлага
Өрөө, тасалгааны дулаан нь нэгдсэн сүлжээнд холбосон, өрөөний дулаан 20 хэмээс доошгүй байна.
9.11 Галын аюулын үед авах арга хэмжээ
Галын аюулын үед "Галын аюулгүй байдал. Техникийн шаардлага" MNS 4244 стандартын дагуу ажиллана.
9.12 Асрамжийн газрын ажилтны эрүүл ахуйн шаардлага
9.12.1 Асрамжийн газрын ажилтнууд эрүүл ахуйн шаардлага хангасан хувцас солих болон хооллох, усанд орох, хувцас солих өрөөтэй байна.
9.12.2 Ажилчдыг хагас жил тутам урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна.
9.12.3 Тухайн ажилтны онцлогт тохирсон, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нйицсэн 2-оос доошгүй ээлжийн ажлын тусгай хувцсаар хангана.
10 Асрамжийн газрын багаж, тоног төхөөрөмжийн хангамж
10.1 Асрамжийн газар нь олон нийтийн болон хөгжлийн ажиллагаа, эрүүл мэндийн анхны тусламж үйлчилгээ, нөхөн сэргээлтийн, хоол хүнсний, хувцас хэрэглэлийн, ахуйн болон ариун цэврийн зэрэг үйлчилгээнүүдэд үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн тоо, байрны нөхцөл, хэмжээ зэрэгтэй уялдуулан багаж, тоног төхөөрөмжтэй байна.
10.2 Асрамжийн газрын техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг тухайн техник, тоног
төхөөрөмжийн паспортоп заасан хугацаагаар тогтоож, шаардлагатай тохиолдолд шинэчлэлт, сайжруулалтыг хийж байна.
10.3 Асрамжийн газрын багаж, тоног төхөөрөмж хэвийн үйл ажиллагаатай байх
нөхцлийг бүрдүүлж, засвар үйлчилгээний хуваарь, төлөвлөгөөтэй ажиллана.
10.4 Асрамжийн газрын багаж, тоног төхөөрөмжийн техникийн аюулгүй ажиллагааны
заавар, журмыг мөрдөж ажиллана.
11 Асрамжийн газрын хяналтын систем
Асрамжийн газар нь стандартаа мөрдөн ашиглаж үйлчлүүлэгчдэд чанартай үйлчилгээ хүргэхийн тулд байгууллагын өөрийн мониторинг хяналтын системтэй ажиллаж, бусад мэргэжлийн байгууллагууд чиглэл тус бүрээрээ мониторинг хяналт тавьж ажиллана.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ - Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага

MNS 5798:2008

Services for consumers - Residential Care Services for Disabilities

Стандартчилал, Хэмжил зүйн Үндэсний Зөвлөлийн 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор батлав.

Энэхүү стандарт 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчинтэй. Энэ стандартын бүх шаардлагыг заавал мөрдөнө.

1 Зорилго

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан асрамжийн үйлчилгээний бүтэц, үйл ажиллагааг үнэлэхэд оршино.

2 Хэрэглэх хүрээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд асрамжийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага, нэгжийг зохион байгуулах, үйл ажиллагааг үнэлэх, магадлан итгэмжлэхэд хэрэглэнэ.

3 Норматив ишлэл

Энэхүү стандартад дараах иш татсан баримт бичгүүдэд өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн албан ёсны хэвлэлээс иш татаж хэрэглэнэ.

  • Эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдлүүд MNS 4621
  • Барилга байгууламжид ногоон байгууламжийн ойртох зай хэмжээ MNS 1140
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, ажлын байрны орчин, эрүүл ахуйн шаардлага MNS 4990
  • Ахуйн болон түүнтэй адилтгах цахилгаан багажийн аюулгүй байдал. Угаалгын машинд тавих нэмэлт шаардлага, шалгах арга MNS (IEC) 456
  • Ахуйн болон түүнтэй адилтгах цахилгаан багажийн аюулгүй байдал. Цахилгаан индүүнд тавих нэмэлт шаардлага, шалгах арга MNS (IEC) 335-2-3
  • Рашаан сувиллын бүтэц үйл ажиллагаа. Ерөнхий шаардлага MNS 5232
  • Эрүүл мэндийг хамгаалах технологи. Өрхийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5292
  • Амралтын газрын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага MNS 5374
  • Хүнсний барааны агуулах, Техникийн ерөнхий шаардлага MNS 5364
  • Эрүүл мэндийг хамгаалах технологи. Сумын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5082
  • Хоолны газрын ангилал, зэрэглэл. үндсэн шаардлага MNS 4946
  • Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын үйл ажиллагаа MNS 5455 -1
  • Хүүхдийн асрамж, халамж, хамгааллын үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 5852

Standards and Guidelines for Residential Aged Care Services Manual -Standards, Copyright 2000

  • NASW , Standards for Social work Case Management, Copyright 2004
  • Standards and Guidelines for residential Aged Care Services Manual, Copyright 2000

4 Нэр томьёо ба тодорхойлолт

4.1 Хөгжлийн бэрхшээлтэй иргэн

Төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүйн чадавхи нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан хүн

4.2 Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн үйлчилгээ

Асран хамгаалах, харгалзан дэмжих төрел, садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардагдах хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг байршуулан хоол, хувцас, эмнэлэг, соёл, ахуй, сэтгэл зүй, асаргаа сувилгаа, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх, тэдний амьдралын хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, хууль ёсны эрх ашгийг хууль тогтоомжид заасны дагуу хамгаалах үйл ажиллагаа

4.3 Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн газар (цаашид асрамжийн газар гэх)

Ганц бие, бие даан амьдрах чадваргүй, асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл садангүй бөгөөд байнгын эмчилгээ, асаргаа болон амьдралын чанарыг дээшлүүлэх үүднээс тэдний хувийн онцлогт тохирсон хөгжлийн болон мэргэжлийн асрамжлах үйлчилгээ үзүүлдэг, үйлчлүүлэгчийг түр болон урт хугацаатайгаар байршуулан амьдрахад зориулагдсан тусгай нөхцөлийг хангасан байртай биеэ даасан аж ахуйн нэгж, байгууллага

4.4 Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн газрын үйлчлүүлэгч

Мэргэжлийн үйлчилгээ, тусгай нөхцөл шаардагдсан хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд харьяа нутаг дэвсгэрийнхээ "Амьжиргааг дэмжих зөвлөл"-ийн үнэлгээгээр асрамжийн газарт амьдрах нь тогтоогдсон хөгжлийн бэрхшээлтэй иргэн

4.5 Асрамжийн газрын ажилтан

Асрамжийн газрын ажил үйлчилгээг стандартын дагуу гүйцэтгэхээр мэргэжлийн байгууллагад бэлтгэгдсэн эрүүл мэндийн болон нийгмийн салбарын бакалавраас доошгүй боловсролтой ажилтнууд

4.6 Асрамжийн газрын үйлчлэгч ажилтан

Үйлчлүүлэгчид дэмжлэг үзүүлэх замаар тэдний ур чадварыг нэмэгдүүлэх, хөгжүүлэхээр мэргэшсэн ажилтан

4.7 Хувь хүнд чиглэсэн асаргаа

Хувь хүний асаргаа нь хувь хүн ганцаараа бие даан хийж чадахгүй биеийн бодит хэрэгцээнд туслах үйлчилгээ. Энэ үйлчилгээг хүнд хэлбэрийн өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлнэ.

4.8 Сувилахуйн асаргаа

Сувилахуйн асаргаа нь эрүүл мэндийн зөвшөөрөгдсөн лиценз бүхий ажилтнаас тухайн үйлчлүүлэгчид үзүүлэх эрүүл мэндийн мэргэжлийн үйлчилгээ

4.9 Нөхөн сэргээх үйлчилгээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хязгаарлагдмал чадамжийг үйл ажиллагааны болон бие даасан, бусдын хамааралгүй байх хамгийн боломжит дээд түвшинд хүргэх үйлчилгээ

4.10 Хөгжлийн ажиллагаа

Үйлчлүүлэгчийн амьдралын мөн чанарыг дээшлүүлэх, сонирхолтой болгох зорилгоор чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх, чадавхийг хадгалах, хөгжүүлэх үйл явц

4.11 Хөгжлийн төлөвлөгөө

Үйлчлүүлэгчийн ирээдүйн зорилтуудыг хангахад чиглэсэн урт хугацааны үйл ажиллагааг төлөвлөж, үйлчлүүлэгч болон нийгмийн ажилтны хооронд хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичиг

5 Асрамжийн газарт тавигдах ерөнхий шаардлага

5.1 Нийгмийн халамж, хамгааллын чиглэлээр 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлсэн, баталгаат санхүүжилттэй, хуулийн этгээд байх (төрийн болон ТББ, хувийн хэвшил)

5.2 Үйлчлүүлэгчдэд зориулсан үйлчилгээг хүргэх зориулалт бүхий урт хугацаанд ашиглаж болох боломжийг гэрээний нөхцөлөөр хангасан түрээсийн байр, эсвэл өөрийн өмчийн байртай байх

5.3 "Ажлын байрны дүгнэлт"-ийг гаргуулсан байх

5.4 Мэргэжлийн зохих хүний нөөцөөр хангагдсан байх

6 Удирдлага, бүтэц, зохион байгуулалт

6.1 Асрамжийн газрын удирдлагын ерөнхий зарчим

6.1.1 Асрамжийн газар нь өөрийн үндсэн зорилгыг биелүүлэх, асрамж үйлчилгээний чанарыг хангахад чиглэсэн үр дүнтэй, үр ашигтай үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий удирдлагын бүтэцтэй байна.

6.1.2 Асрамжийн газар нь удирдах бүтцээ зохих хууль тогтоомжийн дагуу сонгох буюу томилж, эрх зүйн хувьд баталгаажуулсан байна.

6.1.3 Асрамжийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг асрамжийн газрын буюу асаргаа үйлчилгээний багийн ахлагч удирдан зохицуулж, зохион байгуулна.

6.1.4 Улсын ба хамтарсан өмч бүхий асрамжийн газрын удирдлагын менежментийн багийг Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон магадлан итгэмжлэлийг үндэслэн тухайн орон нутгийн Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн байгууллага хамтын ажиллагааны гэрээнд үндэслэн зохих эрхийг олгоно.

6.2 Асрамжийн газрын удирдлагын чиг үүрэг

6.2.1 Удирдлага нь асруулагчдын ая тухтай амьдрах тусгай нөхцөлийг хангасан байр орон, асаргаа, үйлчилгээ, эрүүл мэндийн, санхүүгийн, хүний нөөцийн, эрсдлийн, гадаад харилцаа, хамтын ажиллагааны, хяналт, үнэлгээний гэсэн чиг үүргүүдийн хүрээнд үйл ажиллагааг зохион байгуулан ажиллана.

6.2.2 Асрамжийн газрын удирдлага нь зохих байгууллагаас олгосон магадлан итгэмжлэлийг үндэслэн өөрийн байгууллагын үндсэн дүрэм болон бусад

холбогдох эрхийн акт, стандартуудад үндэслэн бүх төрлийн ажил үйлчилгээг эрхлэн явуулах журам, аргачлалуудыг боловсруулан, тэрхүү журам аргачлалын хүрээнд үйл ажиллагааны байнгын төлөвлөлттэй, гүйцэтгэлийн хяналт үнэлгээтэй ажиллана.

6.3 Санхүүгийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт

6.3.1 Улсын төсвийг хэмнэхэд дэмжлэг болох үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд нийцсэн санхүүжилтийн хандив, тусламж, гадаад дотоодын янз бүрийн эх үүсвэртэй өмчийн төрөл бүрийн хэлбэр дээр суурилсан асрамжийн үйлчилгээг энэхүү стандартын хүрээнд зохион байгуулж болно.

6.3.2 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн үйлчилгээ нь Нийгмийн халамжийн тухай хуульд тодорхойлсон нийгмийн бүлэгт үйлчилгээ үзүүлэх нөхцөлд үнэ төлбөргүй байна.

6.3.3 Асрамжийн газрууд нь санхүү бүртгэлийн хууль дүрмийн хүрээнд санхүүгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрх бүхий хүний нөөцтэй байна.

6. 4 Асрамжийн газрын бүтэц, зохион байгуулалт

6.4.1 Үйлчлүүлэгчид зориулсан хэрэгцээт бүхий л төрлийн мэргэжлийн үйлчилгээг тэдгээрийн хэрэгцээнд тулгуурлах зарчмаар зохион байгуулна. /нөхөн сэргээлтийн, хөгжлийн үйл ажиллагааны, хоолны, хувцас болон бусад хангамжийн, эрүүл ахуйн үйлчилгээний хэсгүүд, санхүү, аж ахуйн чиглэлээр ажиллана./

6.4.2 Үйлчлүүлэгчдэд зориулж дараах үндсэн үйлчилгээг үзүүлнэ.

> Хэрэгцээнд тулгуурласан хөгжлийн үйл ажиллагаа

> Нөхөн сэргээх, эрүүл мэндийн анхны тусламж үйлчилгээ

> Хэвтрийн асруулагчийн асаргаа, сувилгаа

> Хоол хүнс, хувцас хэрэглэлээр хангах

> Бусад нийтлэг үйлчилгээ

- Харуул хамгаалалт

- Угаалга, ахуйн

- Холбоо харилцаа

6.4.3 Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн газар нь өөрийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах дараах нэгжтэй байна.

- Санхүү, маркетингийн

- Эрүүл мэнд, нөхөн сэргээлтийн үйлчилгээний

- Асаргаа, үйлчилгээний

- Хөгжлийн болон олон нийтийн ажлын

- Гал тогоо /ажилчид болон үйлчлүүлэгчдэд/

- Цэвэрлэгээ, үйлчилгээ

- Угаалга

- Ариутгал

6.4.4 Дээрх үйлчилгээ нь тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэгцээ сонирхолд тулгуурлан боловсруулагдсан үйлчлүүлэгчийн хөгжлийн төлөвлөгөө, асаргаа үйлчилгээний төлөвлөлөөний дагуу явагдана.

6.4.5 Асрамжийн газрын ажиллах хүчин чадал

> Хамгийн бага норматив нь - 30 хүртэл ортой - I зэрэглэлийн

> Дундаж норматив нь - 60 хүртэл ортой - II зэрэглэлийн

> Дээд норматив - 60-аас дээш ортой - III зэрэглэлийн ангиллаар ажиллана.

6.5 Хүний нөөц

6.5.1 Асрамжийн газрын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлж, боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, тухайн мэргэжлээр дадлагажуулах, хөгжүүлэх, тасралтгүй сургах хүний нөөцийн хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллана.

6.5.2 Асрамжийн газарт ажиллаж буй ажилтан тус бүр нь гүйцэтгэвэл зохих мэргэжлийн ба мэргэжлийн бус үйл ажиллагааг нь бүрэн хэмжээгээр тусгасан ажлын байрны тодорхойлолттой байх ба ажлын байрны тодорхойлолтыг зохих ёсоор баталгаажуулсан байна.

6.5.3 Асрамжийн газрын хүний нөөцийн бүрэлдэхүүнийг энэхүү стандартын 6.4.3 -т заасан ажлын байрны бүтцийн дагуу асрамжийн газарт заавал байх орон тоог дараах байдлаар бүрдүүлж ажиллана. Үүнд:

  • Захирал, санхүүч, нярав, нөхөн сэргээлтийн эмч, сэтгэл зүйч техникийн ажилтан тус бүр - 1 байх
  • Нийгмийн ажилтан 1, 2 дугаар зэрэглэлийн асрамжийн газарт - тус бүр 1 байх, 3 дугаар зэрэглэлийн асрамжийн газарт - 2 байх
  • Эрүүл мэндийн ажилтан 1 дүгээр зэрэглэлийн асрамжийн газарт -1 байх, 2 дугаар зэрэглэлийн асрамжийн газарт 2 байх, 3 дугаар зэрэглэлийн асрамжийн газарт - 3 байх
  • Үйлчлэгч ажилтан 1 дүгээр зэрэглэлийн асрамжийн газарт -2 байх, 2 дугаар зэрэглэлийн асрамжийн газарт - 3 байх, 3 дугаар зэрэглэлийн асрамжийн газарт- 4 байх
  • Тогооч 1 дүгээр зэрэглэлийн асрамжийн газарт - 1 байх, 2, 3 дугаар зэрэглэлийн асрамжийн газарт - тус бүр 2 байх
  • Туслах ажилтан 1, 2 дугаар зэрэглэлийн асрамжийн газарт - тус бүр 1 байх, 3 дугаар зэрэглэлийн асрамжийн газарт - 2 байх
  • Харуул хамгаалалтын ажилтан зэрэглэл тус бүрт 4 байх

6.6 Ажилтнуудын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл

6.6.1 Асрамжийн газарт ажиллаж буй мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх нийгмийн ажилтан болон эрүүл мэндийн ажилтнууд нь тухайн чиглэлийн зохих байгууллагаар магадлан итгэмжлэгдэн зохих мэргэжлийн үйл ажиллагааг явуулах эрх бүхий лиценз зөвшөөрлийг авсан байна.

6.6.2 Асрамжийн газарт ажиллаж буй ажилтнуудын ёс зүйн хувьд өөрийн үзүүлж буй үйлчилгээ тус бүрийн, мэргэжлийн онцлогт тохирсон ёс зүйн өндәр зарчмын баримталж ажиллах бөгөөд Нийгмийн халамжийн тухай хуульд заасан ёс зүйн шаардлагыг баримталж ажиллана.

7 Асрамжийн газрын үндсэн үйлчилгээ

7.1 Асрамжийн газрын хөгжлийн ажиллагаа

7.1.1 Асрамжийн газрын хөгжлийн ажиллагаа нь асрамжийн газрын үйлчлүүлэгчдэд хүргэх үндсэн үйл ажиллагаа байх бөгөөд энэ талаар байгууллага нь өөрийн гэсэн өвөрмөц төлөвлөгөө, барих үндсэн чиг бодлого, журамтай байна.

7.1.2 Олон нийтийн арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулах энэ чиглэл нь тус байгууллагын үйл ажиллагааны стандартын нэг иж бүрдэл хэсэг нь болно.

7.1.3 Хөгжлийн ажиллагааг нөхцөл байдлын үнэлгээнд тулгуурлан үйлчлүүлэгч

туе бүрт зориулсан хөгжлийн төлөвлөгөөний дагуу зохион байгуулж ажиллана.

7.1.4 Асрамжийн газарт зохион байгуулагдах хөгжлийн ажиллагааг А хавсралтын

дагуу хийнэ.

7.1.5 Асрамжийн газарт зохиогдох олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд шаардлагатай ширээ, сандал, телевиз, гар угаагуур, шатар даам, спортын хэрэглэл, гар бөмбөг, сагсан бөмбөг, одон бөмбөгийн ширээ хэрэглэл, бүтээлийн самбар,

номын сан, хөгжим хэрэгсэл, дархан мужааны энгийн багаж, оёдлын машин зэрэг тоног төхөөрөмжтэй байна.

7.2 Асрамжийн газар дахь асаргаа, сувилгаа, нөхөн сэргээх үйлчилгээ 7.2.1 Асрамжийн газрын ажил үйлчилгээний стандартуудын нэг иж бүрэлдэхүүн үйлчилгээ нь асаргаа сувилгааны үйлчилгээ байх бөгөөд энэ чиглэлээр мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагын бусад төрөлжсөн стандартуудыг мөрдөж ажиллана.

7.3 Асаргааны төрөл хэлбэрүүд

Асрамжийн газар дахь асаргаа сувилгаа нь дараах төрөлд ангилна.

> Хувь хүнд чиглэсэн асаргаа

> Сувилахуйн асаргаа (Энэ үйлчилгээг үзүүлэхдээ Эрүүл мэндийн технологи Эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдлүүд MNS 4621 стандарт, Сувилахуйн бусад холбогдох стандартыг баримталж ажиллана)

7.4 Нөхөн сэргээх үйлчилгээ

7.4.1 Асрамжийн газар нь үйлчлүүлэгчид байнгын нөхөн сэргээх үйлчилгээг зохион байгуулж ажиллана.

  • Хувь хүний хэрэгцээнд чиглэсэн нөхөн сэргээлт

Алдагдсан чадамжийг нөхөн орлуулах болон сайжруулахад чиглэсэн нөхөн

сэргээлт

  • Боловсролын нөхөн сэргээлт
  • Хөдөлмөрийн нөхөн сэргээлт

7.4.2 Асрамжийн газрын нөхөн сэргээлтийн өрөөнд ширээ, сандал, чулуун зам, давсан зам, гар угаагуур, сунгалтын          вандан, гудас, иллэгийн ор, жижиг гантелууд, суртачилгааны самбар, гүйлтийн зам, утлагын аппарат, даралтын аппарат, бумба, багаж тоноглол, хэрэгслийн шүүгээ зэрэг тоног төхөөрөмж байна.

8 Асрамжийн газрын бусад үйлчилгээ

8.1 Асрамжийн газрын гал тогоо, хоол хүнсний үйлчилгээ

8.1.1 Асрамжийн газрын гал тогооны технологийн урсгалыг зөв зохион байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмж,

төрөлжсөн зориулалтын агуулахтай байна.

8.1.2 Хоолны газрын ангилал, зэрэглэл үйлчилгээ MNS 4946 стандартыг баримтлан ажиллана.

8.1.3 Хоолны газар нь баталсан жор технологийн дагуу бэлтгэсэн эрүүл ахуйн шаардлага хангасан үйлчлүүлэгчдэд

тохирсон хоолоор үйлчилнэ.

8.1.4 Үйлчлүүлэгчийн хоногт хэрэглэх хоолны илчлэг, орц, нормыг баримтлан ажиллана.

8.1.5 Асрамжийн газрын үйлчлүүлэгчдийн хоолны цэсийг зохиох ажилд тэдгээрийг оролцуулдаг тогтолцоог бий болгож, хоолны орц, норм, илчлэгийн талаар үйлчлүүлэгчдэд байнга мэдээлэл өгч байх

8.2 Асрамжийн газрын үйлчлүүлэгчдийн хувцас хэрэглэлийн үйлчилгээ

8.2.1 Асрамжийн газрын үйлчлүүлэгч нь жилийн дөрвөн улирлын хувцсаар хангагдсан байна.

8.2.2 Үйлчлүүлэгчдийн хувцас хэрэглэлийн хангамжийг хийхдээ үйлчлүүлэгчдээс нийгмийн ажилтантай хамтран хийсэн хувцас хэрэглэлийн хэрэгцээний үнэлгээг үндэслэн хувцас олголтыг зохион байгуулна.

8.2.3 Хувцас олголтын хугацаа нь тухайн улирал эхлэхээс 15 хоногийн өмнө олгогдсон байхаар зохион байгуулагдана.

8.2.4 Хувцас хэрэглэл олголтын үйлчилгээг тусгай журмаар зохицуулна.

8.3 Хатуу, зөөлөн эдлэлийн хангалт, үйлчилгээ түүний ашиглалт

8.3.1 Үйлчлүүлэгчид, ажилчдын тав тухыг хангасан, цэвэрлэж ариутгах боломжтой чанартай материалаар хийсэн хатуу, зөөлөн эдлэл, тавилгаар хангасан байна.

8.3.2 Үйлчлүүлэгчийн орны гудас, матрац нь орны хэмжээнд тохирсон, ноосон буюу хөвөнтэй материалаар хийсэн хөнжилтэй байна.

8.3.3 Үйлчлүүлэгчийн цагаан хэрэглэлийг хөвөн даавуугаар хийнэ.

8.3.4 Цагаан хэрэглэл, зөөлөн эдлэлийн ашиглалтын хугацаа, хангалтыг журамд заасны дагуу мөрдөнө.

8.3.5 Нөөцийн цагаан хэрэглэлийг хадгалах өрөө, тавиур бүхий шүүгээтэй байна.

8.4 Угаалга

8.4.1 Үйлчлүүлэгчийн цагаан хэрэглэл, хувцас, ажилчдын ажлын хувцсыг угаах төвлөрсөн угаалгын газар ажиллах

ба урсгалыг (цэвэр, бохир) зөв зохион байгуулсан байна.

8.4.2 Угаалгын нунтаг, саван, ариутгалын бодис, материал болон бусад зүйлсийг хадгалах тусгай савтай байна.

9 Барилга байгууламж, орчны эрүүл ахуйн шаардлага

9.1 Асрамжийн газрын барилга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өдөр тутмын амьдралд бие дааж, саад бэрхшээлгүй оролцох орчинг бүрдүүлсэн, тэдний тэгш боломжийг хангасан барилга байгууламжийн хүртээмжийн стандарт,

нормативын шаардлагыг хангасан байна.

9.2 Асрамжийн газрын барилга нь байгалийн үзэгдэлд тэсвэртэй, аянга зайлуулагч газардуулгатай байна.

9.3 Барилгын цонх, хаалга бүрэн ажиллагаатай, түгжээтэй, хөшигтэй байна.

9.4 Барилгын орох, гарах орц, гарц, хаалга нь босго хаалтгүй, тэргэнцэртэй иргэд чөлөөтэй нэвтрэх боломжтой,

хана дагуу болон бие засах, угаалгын өрөөнд бариул байрлуулсан байна.

9.5 Барилгын дээвэр ба гадна хана нь ус нэвтэрдэггүй, дотор тал нь агаар чийгний нөлөөллөөс хамгаалагдсан байх

ба барилгын засварыг жилд тутамд хийнэ.

9.6 Асрамжийн газрын барилга байгууламжийн байршил, аюулгүй ажиллагааны урсгал хөдөлгөөнийг харуулсан

тойм зургийг нийтэд харагдахуйц газар байрлуулсан байна.

9.7 Үйлчлүүлэгчийн өрөөнд агаарын солилцоо явагдах нөхцөлийг хангасан байна.

9.8 Гэрийн нөхцөлд ойртуулсан байх шаардлага

_______________________________________________________________1-р хүснэгт

Асрамжийн газрын байрны зохион байгуулалт

Шинэ шаардлага

Хонгил

Богино, үйлчлүүлэгчийн бүх талаар ашиглах боломжтой будаг өнгөний сонголт сайн байх. Хана нь хараагүй иргэдэд зориулсан тусгай зориулалтын бариултай байх. Хонгилд цонхоор гадаад орчинтой харилцах боломж бүхий сандал, толь байрлуулах.

Үйлчлүүлэгчийн өрөө

Хэвтрийн болон асаргаа шаардлагатай бол 1-ээс 2 хүнд, энгийн тохиолдолд 3-аас 4 хүнд зориулагдсан байж болно.

Үйлчлүүлэгчийн өрөөний хэмжээ

Өрөөний талбай ариун цэврийн өрөө, коридорыг тооцохгүйгээр 1 хүнд ноогдох талбайн хэмжээ нь 12 м2 -аас багагүй байх


Өрөний тавилга

Нэг үйлчлүүлэгчийн өрөөнд байх тавилгын хэрэгцээ нь дараах байдлаар тоноглогдоно. (Ор, ширээ, хувцасны шүүгээ, өлгүүр, сандал, толь, телевиз, хөшиг, ханын зураг, хогийн сав)______________________

Бие засах болон угаалгын өрөө

Суултуур, гар угаах тосгуур, ванн эсвэл шүршүүртэй байна. Тоног

төхөөрөмж нь тэдний хүрч болохуйц хэмжээнд байрласан байна.

Хананд хамгаалалтын бариултай байна.

Шал нь халтирч гулгадаггүй материалаар хийгдсэн байна.

Нийтийн зориулалттай үйлчилгээний орчинд 10 хүн тутамд нэг 1

суултуур, 1 шүршүүр байна._____________________________________

Олон нийтийн өрөө

1 ба 2 дугаар зэрэглэлийн асрамжийн газарт 1 олон нийтийн өрөө, 3 дугаар зэрэглэлийн асрамжийн газарт 2 олон нийтийн өрөө ажиллуулна.__________________________________________________

Хооллох орчин

Том ширээ, сандалтай, загвар сайтай, гэрийн нөхцөлд ойртсон байна.

9.9 Асрамжийн газрын орчны эрүүл ахуйн шаардлага

9.9.1 Орон сууц, гэр хорооллоос 50 метр, үйлдвэрийн барилга байгууламжаас 500 метр алслагдсан зайд байрлана.

9.9.2 Асрамжийн газрын барилга байгууламж нь барилгын суурийн талбайг оролцуулахгүйгээр 1 га-гаас багагүй эдэлбэр газартай байна.

9.9.3 Орчны агаарын бохирдлыг багасгах, уур амьсгалын сөрөг нөлөөллөөс хамгаалах, үйлчлүүлэгчийн сэтгэл зүйд таатай орчин бүрдүүлэх, асрамжийн газрын орчны экологийн нөхөн сэргээлтийг сайжруулах зорилгоор эдэлбэр газрын 60 хувиас багагүй талбайд ногоон байгууламжтай байна.

9.9.4 Ногоон мод, бутыг "Барилга байгууламжид ногоон байгууламжийн ойртох зай, хэмжээ" MNS 1140 стандартын дагуу тарина.

9.9.5 Зүлэгжүүлээгүй хэсгийг үйлчлүүлэгчийн тав тухыг хангахуйцаар тохижуулж, сандал, хогийн сав зэргийг 50 метр тутамд байрлуулна.

9.9.6 Машины зогсоолын талбайтай байна.

9.9.7 Асрамжийн газрын орчны талбайг иж бүрэн гэрэлтүүлгээр хангана.

9.9.8 Асрамжийн газрын тусгай хог хаягдлын талбайтай байж халдваргүйтгэл хийж, зохих журмын дагуу устгах ба хатуу хог хаягдлыг түр агуулах тагтай савтай байна.

9.9.9 Эмчилгээ, үйлчилгээний үндсэн өрөө, хонгил нь байгалийн болон ердийн гэрэлтүүлэг, өрөөний хаяг, чиглэл заасан тайлбартай байна.

9.10 Үйлчлүүлэгчийн өрөө, тасалгааны дулааны эрүүл ахуйн шаардлага 9.10.1 Өрөө, тасалгааны дулаан нь нэгдсэн сүлжээнд холбосон, өрөөний дулаан 20 хэмээс доошгүй байна.

9.11 Галын аюулын үед авах арга хэмжээ

Галын аюулын үед Талын аюулгүй байдал. Техникийн шаардлага" MNS 4244 стандартын дагуу ажиллана.

9.12 Асрамжийн газрын ажилтны эрүүл ахуйн шаардлага

9.12.1 Асрамжийн газрын ажилтнууд эрүүл ахуйн шаардлага хангасан хувцас солих болон хооллох, усанд орох, хувцас солих өрөөтэй байна.

9.12.2 Ажилчдыг хагас жил тутам урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна.

9.12.3 Тухайн ажилтны онцлогт тохирсон, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нйицсэн 2-оос доошгүй ээлжийн ажлын тусгай хувцсаар хангана.

10 Асрамжийн газрын багаж, тоног төхөөрөмжийн хангамж

10.1 Асрамжийн газар нь олон нийтийн болон хөгжлийн ажиллагаа, эрүүл мэндийн анхны тусламж үйлчилгээ, нөхөн сэргээлтийн, хоол хүнсний, хувцас хэрэглэлийн, ахуйн болон ариун цэврийн зэрэг үйлчилгээнүүдэд үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн тоо, байрны нөхцөл, хэмжээ зэрэгтэй уялдуулан багаж, тоног төхөөрөмжтэй байна.

10.2 Асрамжийн газрын техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг тухайн техник, тоног төхөөрөмжийн паспортод заасан хугацаагаар тогтоож, шаардлагатай тохиолдолд шинэчлэлт, сайжруулалтыг хийж байна.

10.3 Асрамжийн газрын багаж, тоног төхөөрөмж хэвийн үйл ажиллагаатай байх нөхцөлийг бүрдүүлж, засвар үйлчилгээний хуваарь, төлөвлөгөөтэй ажиллана.

10.4 Асрамжийн газрын багаж, тоног төхөөрөмжийн техникийн аюулгүй ажиллагааны заавар, журмыг мөрдөж ажиллана.

10.5 Асрамжийн газар нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусгай зориулалтын авто машин, тэргэнцэр, алхуулагч, таяг, зэрэг тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.

11 Асрамжийн газрын мониторинг хяналтын систем

11.1 Асрамжийн газар нь стандартаа мөрдөн ашиглаж үйлчлүүлэгчдэд чанартай үйлчилгээ хүргэхийн тулд байгууллагын өөрийн мониторинг хяналтын системтэй ажиллаж, бусад мэргэжлийн байгууллагууд чиглэл тус бүрээрээ мониторинг хяналт тавьж ажиллана.

A хавсралт

(норматив)

АСРАМЖИЙН ГАЗАРТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ХӨГЖЛИЙН АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА

Арга хэмжээний төрлүүд

Үр дүн, ач холбогдол

  • Цайны цаг (Мэдээлэл солилцох уулзалт) Ном сонин унших Радио, телевиз үзэх

Ухамсартай байх (Гадаад ертөнцтэй холбоотой байх ач холбогдолтой.)

  • Хөгжмийн хөдөлгөөн Дасгал сургууль Тоглоом (төрөл бүрийн) Дуубүжиг

Биеийн хөдөлгөөний дасгал (Булчингийн ажиллагааг сайжруулж, хөдөлгөөний эвслийг сайжруулах)

  • Амьдралын түүхээ ярилцах Асуулт хариултын тэмцээн Хөлөгт тоглоом

Оюун ухаан, сэтгэцийн байдлыг сэргээх ач холбогдолтой (санах ойгоо сэргээхэд туслах)

  • Хувцаслах Ширээ засах Аяга таваг угаах Хоол хийх Тоос шороо цэвэрлэх, угаалга хийх Цэцэрлэгжүүлэх ажилд оролцох

Өдөр тутмын амьдралын нэг хэсэг байх ёстой. Ингэснээр тэр хүн бусдад хэрэгтэй тустай байна гэдгээ мэдэрнэ.

  • Урлал ба гар урлал

Бүтээлч байх (Шинэ чадварт сурах бусдад түгээх ач тустай)

  • Бусад хүмүүс гадны хүмүүстэй хамтран төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах Нийгэм хамт олон болон гэр бүлтэйгээ байнгын харилцаа холбоотой байх Харилцаж ажилладаг ажилтантай ойр дотно харилцаатай байх.

Идэвхтэй амьдралын хэв маягаа алдахгүй байх. (Өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэх)

  • Олон нийтийг хамарсан цэвэрлэгээ маягийн ажиллагаанд оролцуулах Хоббигоор нь хамт олон бүрдүүлэх Өнгөрсөн үед ажиллаж байсан туршлага дээр нь үндэслэсэн арга хэмжээ

Ур чадвар суулгаж, өөртөө итгэлтэй болгох

  • Хөгжөөнт яриа, инээлгэх орчин бүрдүүлэх арга хэмжээ Тайвшруулах эмчилгээ

Сэтгэл хөдлөлөө илэрхийлж, стресс болон сэтгэл гутралыг арилгах

  • Зөвлөлгөө өгөх үйлчилгээ Чадвар эзэмшүүлэх сургалт Өөрөө өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэх Удирдан чиглүүлэх, хэрэгцээ тодорхойлох Нийгэм хамт олны нөхөн сэргээлт Мэдээлэл, харилцааны нөхөн сэргээлт

Нөхөн сэргээлтийг бүх түвшинд хийж чадваржуулах, хөгжүүлэх

B хавсралт

НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР

Нэр томьёо

Тайлбар

Хөгжлийн төлөвлөгөө

Үйлчлүүлэгчийн ирээдүйн зорилтууд, үйл ажиллагааг төлөвлөж, үйлчлүүлэгч болон нийтээр амьдрах байр 2-ын хооронд хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичиг юм.

Үйл ажиллагаа

Үйлчлүүлэгчийн амьдралын мөн чанарыг сонирхолтой болгож, чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх үйл явц

Үнэлгээ өгөх

  • Эрүүл мэндийн үнэлгээ нь үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдалд үзлэг хийж дүгнэлт гаргаж цаашид хэрхэн яаж сайжруулах зааварчилгаа өгөхийг хэлнэ. Ажилтны үнэлгээ нь ажилтан бүрийн ажлын гүйцэтгэлийг ажлын тодорхойлолт, тэмдэглэлтэй харьцуулан чиглүүлэх менежер хяналт тавьж бодит байдлыг тодорхойлох

Барилга байгууламжийн загварчлал (танилцуулга)

Үйлчлүүлэгч бүр гэрийн нөхцөлд ойртсон орчинд амьдрах амьдралын орчныг шинэчлэн загварчилж өгсөн барилга байгууламжийн зохион байгуулалт

Тохирсон түвшин дэх асрамж

Үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад бүрэн дүүрэн нийцсэн тусламж, байнгын тогтмолжсон үйлчилгээ

Асрамжийн багц, асрамжийн төлөвлөгөө

Үйлчлүүлэгчийн ирээдүйн асрамжийн хэрэгцээнүүдийн нийтлэг хариултуудыг илэрхийлэх төлөвлөгөө юм.

Сонголтууд

Үйлчлүүлэгчдийг нийтээр амьдрах байранд амьдрах явцдаа өөрт тохирсон үйлчилгээг сонгоход зориулж ухаалаг шийдвэр гаргах чадвартай болгох, тэдэнд нөлөөлөх

Нийгэм хамт олон

  • Ойр дотны нийгэм хамт олон гэдэг нь нийтээр амьдрах газарт амьдарч байгаа болон тухайн амьдарч буй нутаг дэвсгэрийн хүмүүс юм. Өргән хүрээний нийгэм хамт олон гэдэг нь "аймгийн хүмүүс" эсвэл "Монгол орны хүмүүс". Түүнчлэн үүнийг бусад нийтээр амьдрах байрны үйлчлүүлэгчид болон ажилтнууд гэж ч ойлгож болно.

Шалгуурыг тогтоох

Үйлчлүүлэгч нийтээр амьдрах байрны амьдралын дүрэм журмыг дагаж мөрдөж чадах эсэх, хүлээн авах шаардлага шударга байж, тохирсон эрх бүхий хүмүүсээс холбогдох хариултуудыг авах

Өдөр тутмын амьдралын чадвар

Ур чадварт суралцах, туршлагажих, хоол хийх, цэвэрлэх гэх мэт чадваруудаар тодорхойлогдоно. Үйлчлүүлэгчийн өөртөө итгэх, итгэл өөрийгөө хүндлэхэд хувь хүний чадвар маш чухал юм.

Өдөр тутмын хоол (Хоолны нарийн дэглэм)

Үйлчлүүлэгчид тэнцвэртэй, амин дэмтэй, амттай, эрүүл мэндэд тустай байхуйц хоол хүнсээр хооллох хэрэгцээ

Хөгжпийн бэрхшээл

Биеийн болон сэтгэц, оюун ухааны доройтол нь хувь хүний өдөр тутмын амьдралын чадварт нөлөөлдөг. "Хөгжлийн бэрхшээл" нь ямар нэгэн өвчин биш түүнийг эмчилж болдоггүй.

Амьдрах байрны тогтсон дэг журам

Үйлчлүүлэгчийн өөрийнх нь онцлог нөхцөлөөс хамааран өөртөө тогтоосон амьдралын хэв маяг

Саин туршлага

Ижил төрлийн бусад байгууллагын эсвэл байгууллага доторх үйлчлүүлэгч, ажилтанд байгаа эерэг өөрчлөлтүүдийн үр дүн нь сайн туршлага болдог.

Эрүүл мэнд аюулгүй байдал

Хууль ёсны, нийтээр амьдрах байр нь үйлчлүүлэгчид ажилтан, хүрэлцэн ирэгсдийн эрүүл мэнд аюулгүй байдлын төлөө үүрэг, хариуцлага хүлээдэг. Нийтээр амьдрах байрны бүх хэсгүүдийн найдвартай байдлыг бий болгох, ялангуяа нэн эмзэг болон тахир дутуу өвчтэй хүмүүсийг хамгаалах үйл явц юм.

Тэвчишгүй байдал

Үйлчлүүлэгчийн биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан үүсч байгаа бие организмын рефлекст бус ажиллагаа Жишээ нь: Гэдэс дотор болон давсагны хөдөлгөөнийг хянах чадваргүй байх.

Албан ёсоор ажилд авах

Хэрэгцээт ажлын байранд тохирсон шалгуурыг хангасан иргэнийг гэрээгээр баталгаажуулан ажилуулж эхлэх үйл явц

Албан ёсны барилга байгууламж ба албан бус гэрийн нөхцөлд ойртсон барилга байгууламж

  • Албан ёсны барилга байгууламж нь хуучин хийгдсэн нэг хэвийн баригдсан байгууламж Албан бус, гэрийн нөхцөлд ойртсон хүмүүст арай илүү сонирхолтой, нийцтэй барилга байгууламж

Оюун ухааны хөгжлийн

Оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүн гол төлөв төрөлхөөсөө хөгжлийн


бэрхшээлүүдийг судлах

бэрхшээлтэй байдаг. Оюуны ухааны хөгжлийн бэрхшээл нь сэтгэцийн өвчин биш болохоор эмчлэгддэггүй.

Үндсэн ажилтнууд

Үйлчлүүлэгчийн хэрэгцээт тусламжийг дэмжихээр томилогдсон мэргэшсэн ажилтнууд юм.

Хууль зүйн үндэс, суурь

Нийтээр амьдрах байрны үүрэг хариуцлагын тухай эрх баригчдын гаргасан хууль тогтоомж

Урт хугацааны асрамж

Эрүүл мэндийн болон асаргаа сувилгаа дэмжлэгийг өргән цар хүрээтэйгээр өгөх үйл явц

Эрүүл мэндийн тусламж

Үйлчлүүлэгчид шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ

Сэтгэцийн эмгэгийн эрүүл мэнд

Зайлшгүй тусламж дэмжлэг шаардлагатай, өдөр тутмын амьдрал нь хүндрэлтэй нөхцөлд байдаг хүмүүс юм. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай ихэнх хүмүүс богино хугацаанд эмчилгээ хийлгэсний дараа нийгэм хамт олон руу буцах ёстой. Сэтгэцийн эрүүл мэнд нь оюун ухааны хөгжлийн бэрхшээл биш, зарим тохиолдол эмчлэгддэггүй.

Хяналт ба үнэлгээ Шалгалт, баталгаат чанар

  • Хяналт ба үнэлгээ: Нийтээр амьдрах байрны бүх нөхцөл байдал, үйл ажиллагаа нь стандартуудад нийцэж байгаа эсэхийг хянан дүгнэх үйл явц Шалгалт: Хяналт ба үнэлгээний үйл явцыг хянаж зохицуулах журмууд Баталгаат чанар: Асрамж үйлчилгээний чанарыг анхаарч үзсэн хяналт ба үнэлгээний үйл явцын 1 хэсэг Өөрийн үнэлгээ: Баталгаат чанарын чухал хэсэг юм. Ажилтан дотооддоо нийтээр амьдрах байрны үйлчилгээг стандартуудыг шалгах хуудасны дагуу системтэйгээр шалгах үйл явц. Энэ мэдээлэл дараа нь хяналт ба үнэлгээний 1 хэсэг болдог.

Ойрын хамаатан садан

Нэг овог удмын юмуу нэг эцэг эхийн хүүхдүүд

Сувилах асрамж

Мэргэшсэн сувилагчаас үзүүлэх үйлчилгээ ба дэмжлэг. Тэдний сувилах мэдлэг туршлага, ур чадвар нь Хяналт ба үнэлгээний үйл явц, түүнчлэн нийтээр амьдрах байрны үйл ажиллагаа сайн явагдахад чухал ач холбогдолтой.

Өвчний хяналт

Сэтгэл зовоосон байдлыг зохицуулах эмчилгээний аргууд, дасгалууд.

Хувь хүний асрамж (Ганцаарчилсан асрамж)

Үйлчлүүлэгч ганцаараа угаах, усанд орох гэх мэтчилэн ганцаараа хийх чадваргүй эсвэл хүндрэлтэй асуудлаас гарахад биеийн асаргаа сувилгаа үзүүлэх үйл явц

Хувийн харилцаа

Нийтээр амьдрах байрнаас гадуур сексийн харилцаа, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх байдал

Бодлого, дүрэм журам ба үндсэн чиглэлүүд

Нийтээр амьдрах байрыг ажиллуулах болон ажилтан хянагч ба асруулагчийг байнга шалгаж, үргэлж хүчинтэй байхаар гаргасан удирдах дээд байгууллагын баримт бичиг юм.

Шашны болон улс төрийн итгэл, үнэмшил

Итгэл үнэмшлээ бодитоор хэрэгжүүлэх нь үйлчлүүлэгчийн эрх юм.

Үйлчлүүлэгч

Нийтээр амьдрах байрны стандартуудын шалгуур үзүүлэлтүүдэд тэнцэж, нийтээр амьдрах байранд амьдрах эрхтэй болсон хувь хүн. Зарим үйлчлүүлэгчид нийтээр амьдрах байранд богино хугацаатайгаар амьдарч, богино хугацааны дэмжлэг авдаг. Зарим хүмүүст урт хугацааны дэмжлэг шаарддаг. Учир нь тэдгээр хүмүүс эдгэшгүй хүнд өвчтэй, нийгэм хам олонд дунд амьдрахад саад болохуйц амьдралын чадваргүй байдаг. Бүх үйлчлүүлэгчид шинэчлэх өөрчлөх, хөгжлийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа төлөвлөгдсөн байх ёстой.

Нийтээр амьдрах байр

Биеийн болон сэтгэц, оюун ухааны болон эрүүл мэнд муудсан эсвэл биеийн болон сэтгэцийн дарамт хүчирхийлэлд өртсөн үйлчлүүлэгчийн түр хугацаагаар болон урт хугацаатайгаар амьдрахад зориулагдсан байр юм. Энэ нь стандартад нийцсэн дэмжлэг туслалцаа, өөрчлөлт, шинэчлэлт, мэргэжлийн ажилтнуудын тусламж асрамж зэргээр зохион байгуулагдсан байдаг.

Үзлэг шалгалт

Нийтээр амьдрах байранд орохоор хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүст стандарт тогтоох

Богино хугацааны асрамж

Тодорхой хугацааны турш эрүүл мэндийн болон асаргаа сувилгааны дэмжлэг үзүүлэх үйл явц

Ур чадварууд

Үйлчлүүлэгчийн ур чадварууд, дадлага туршлагыг нь ажилтан олон удаагийн үйл ажиллагаагаар дэмждэг байх ёстой.

Нийгмийн амьдрал

Үйлчлүүлэгч тус дэм үзүүлдэг хүрээлэн буй орчиндоо соёлтой, нөхөрсөг харилцааг ажилтан дэмжих

Хөгжлийн ажилтан

Ажилтан үйлчлүүлэгчид мэргэжлийн сургалт явуулах, дадлага туршлагаа сорих, дэмжлэг үзүүлэх, замаар үйлчлүүлэгчийн ур чадварыг нэмэгдүүлэхээр мэргэшсэн ажилтан

Ажилтнуудын гарын авлага

Ажилтны дагаж мөрдөх, хэрэгжүүлэх ёстой дүрэм журмууд, үүрэг хариуцлагууд, бодлогуудыг тодорхойлсон товхимол юм.

Стандарт

Нийтээр амьдрах байрны ажилтан, үйлчлүүлэгчийн зохион байгуулалтыг ойлгож хүлээн зөвшөөрсөн үзүүлэлтүүдийг тогтоосон баримт бичиг. Стандартыг төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагын ажилтан, хяналт тавигч бүх гишүүд ойлгож хүлээн зөвшөөрсөн байна. Тэдэнд стандартуудын тогтсон үзүүлэлт, үнэлгээний талаар байнгын сургалтуудыг явуулдаг байна.

Батсүмбэр дэхь улсын асрамжийн газар

БАТСҮМБЭР ДЭХ УЛСЫН АСРАМЖИЙН ГАЗАР

ТАНИЛЦУУЛГА

Улсын асрамжийн газар нь 1924 онд байгуулагдсан бөгөөд 87 жилийн турш өнөр настнуудыг асарч, сувилах ажлыг гүйцэтгэж байна. Улсын асрамжийн газар нь улсаас санхүүждэг бөгөөд Улсын их хурлаас баталсан "Нийгмийн халамжийн тухай" хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг ахмад настны төрөлжсөн асрамжийн газар юм.

УЛСЫН АСРАМЖИЙН ГАЗРЫН ҮҮРЭГ

Асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл, садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардагдах ахмад настанг зориулалтын байранд байнга байршуулан хоол хүнс, хувцас, эмнэлэг соёл ахуй, сэтгэл зүй, асаргаа сувилгааны үйлчилгээ үзүүлэх, тэдний амьдралын хэвийн нөхцлийг бүрдүүлэх, хууль ёсны эрх ашгийг хууль тогтоомжид заасны дагуу хамгаалах үйл ажиллагааг явуулж байна.

УЛСЫН АСРАМЖИЙН ГАЗРЫН ХАМРАХ ХҮРЭЭ

Улсын асрамжийн газарт хууль тогтоомжид заасан болзол шалгуур хангасан Монгол улсын иргэн, Монгол улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харъяалалгүй хүмүүс ахмад настны төрөлжсөн асрамжийн газарт харъяалагддаг. Нийслэл: УлаанбаатарАймаг:ДарханУул, Орхон, Булган, Төв, Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь

АХМАД НАСТНЫ ТӨРӨЛЖСӨН АСРАМЖИЙН ГАЗРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Нийгмийн хамгалаал хөдөлмөрийн сайдын баталсан дүрэм, Улсын асрамжийн газраас баталсан стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 4 салбартай. Захиргаа аж ахуйн салбар Хүн эмнэлэг Гал тогоо Авто граж, уурын зуух Орон тооны бус 4 салбарын эрхлэгч зэрэг 42 төрийн үйлчилгээний албан хаагч асруулагч нарт өдөр тутмын үйлчилгээ үзүүлж байна.

АСРУУЛАГЧДЫН ЕРӨНХИЙ БАЙДАЛ

Улсын асрамжийн газар нь 130 өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд асруулж байгаагаас:

http://stat.gogo.mn/blog/16/73296/socailwork/pre.JPG

НАСНЫ ХУВЬД АВЧ ҮЗВЭЛ

http://stat.gogo.mn/blog/16/73296/socailwork/LKJLK.JPG

Асруулагч нарын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах, тэдэнд туслах зорилгоор асруулагч нарын зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр хамт олны хурлаас байгуулж, "асруулагч нарын мөрдөх дотоод журам"-ын дагуу цагийн хуваарьтай уялдуулан асрамжийн газрын нийгмийн ажилтантай хамтран ажилладаг.

БҮЛГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Асруулагч нар өөрсдийн хүсэл, сонирхолын дагуу сайн дурын үндсэн дээр 6 бүлэг болон бүлгийн ахлагчаа өөрсдөө дотроосоо сонгон урлаг соёлын бүхий л арга хэмжээнд идэвхитэй оролцдог.

АСРУУЛАГЧ НАРТ НИЙГЭМ ХАМТ ОЛНООС ҮЗҮҮЛЖ БУЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Манай улс болон гадаадын хөрөнгө оруулалттай пүүс, помпаниуд, хувь хүмүүс болон шашны байгууллагуудаас үзүүлэх тусламж дэмжлэг 2005 оноос шинэ шатанд гарч, асруулагч нарт сэтгэл санааны дэмжлэг тусламж үзүүлэх нь нэмэгдэж байна. Улсын асрамжийн газар ирж буй байгууллаг а хувь хүмүүс нь асруулагч нарт гарын бэлэг өгөх, урлаг уран сайхнаар үйлчлэх, хурал ном хурах зэрэг үйлчилгээ үзүүлдэг.

2004 оноос БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны "КОЙКА"-тай хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд сайн дурын ажилтануудыг нийгмийн ажил, хүн эмнэлэгийн асаргаа, сувилгаа, хоолны технологийн чиглэлээр авч ажиллууллаа.

Сайн дурын ажилтан нийт 6 хүн ирж ажилласнаас одоо 2 сайн дурын ажилтан ажиллаж байна. Үүний зэрэгцээ "КОЙКА"-гийн шугамаар 10 сая орчим төгрөгийн биеийн тамирын тоног төхөөрөмж, албан ажлын өрөө тасалгааны тавилга, комьпютер, хувилагч ма зэргийг өгч, биеийн тамирын танхим, нийгмийн ажилтаны өрөө зэргийг тохижуулан ажиллуулж байна.

(Нийт: 6)